
“Би өөрийгөө шилдэг тамирчдын нэг гэж хэлж чадна” Жош Рок, Дэрил Гёрни
Зургийн тайлбар: Жош Рок, Дэрил Гёрни нар 2025 оны 6-р сард Дартсын дэлхийн цомд хамтран түрүүлсэн
2025 оны зургаадугаар сард Хойд Ирландын багийн бүрэлдэхүүнд Гёрнитэй хамтран Дартсын дэлхийн цомын аварга болсон Рок өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхийн чансаанд огцом ахиход нь үйлдвэрлэгчээ сольсон нь гол нөлөө үзүүлсэн гэж тайлбарлав.
“Би маш их цаг, хүчин чармайлт гаргасан. Үйлдвэрлэгчээ сольсон нь хамгийн том өөрчлөлт байсан гэж бодож байна. Одоо би Премьер лигт орлоо, энэ бол миний зорилгын нэг байсан,” гэж тэр хэлжээ.
“Премьер лигийн оролцогчдыг зарлахаас өмнөх шөнө би огт унтаж чадаагүй. Ямар ч мэдээлэл байгаагүй. Харин зарлахаас 20 минутын өмнө намайг орсон гэдгийг мэдсэн. Энэ нь нэг талаар асар их тайвшрал болсон.
“Одоогоор бүрэн ухамсарлаагүй л байна. Харин Белфаст дахь тайзан дээр гарч зогсох мөчид бодитоор мэдрэх байх. Магадгүй жаахан сандарна, гэхдээ тэр мөчийг би таашаана.
‘Премьер лигт орж байж л чи элит тоглогч болдог’ гэж ярьдаг. Одоо би өөрийгөө элит тоглогчдын нэг гэж хэлж чадна. Учир нь дараагийн 17 долоо хоног дараалан телевизээр гарна. Маш сайхан мэдрэмж.”
Рокын хувьд карьерын хамгийн том зорилго нь нэг өдөр дэлхийн аварга болох явдал хэвээр байна. Харин тэрхүү зорилгоо биелүүлэхийн тулд дор хаяж нэг жил хүлээх шаардлагатай болжээ. Учир нь тэр өнгөрсөн сард Александра Паласын тэмцээний дөрөвдүгээр шатанд тун өндөр формтой өрсөлдөгчид ялагдсан юм.
“Энэ жил би цом хүртэх бүрэн боломжтой гэж бодож байсан. Гэхдээ Жастин Худтай таарч, тэр хүн бараг 100 хувь давхар оноогоо авсан. Миний хийх зүйл бараг байгаагүй. Гэсэн ч би нэг өдөр заавал дэлхийн аварга болно гэдэгтээ итгэдэг.
“Би энэ спортоос ганц л дэлхийн аваргын цолтой зодог тайлбал сэтгэл хангалуун байх болно.
“Премьер лигийн шилдэг дөрөвт, O2 Arena-д шалгарахыг хүсэж байна. Мөн энэ жил дэлхийн чансааны топ дөрөвт багтах нь миний зорилго.”
